Загварын нэр: Нас тогтоолгох /төрсөн он, сар, өдөр зөвтгүүлэх тухай/

Нас тогтоолгох /төрсөн он, сар, өдөр зөвтгүүлэх тухай/

 

*Нэхэмжлэл бичихдээ урдаасаа үдэх зайтай буюу 3 см зай үлдээж бичнэ үү.* Баярлалаа

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд нэхэмжлэл  гаргах нь

Огноо                                              Арвайхээр сум

Нэхэмжлэгч: Өвөрхангай аймаг …. сум ..... баг, …. дугаар байрны........... ийн ..... тоотод оршин суух, А овогтой Б Харилцах утас: /......... / эсхүл /ажлын газрын хаяг/

Нэхэмжлэлийн шаардлага: Нас тогтоолгох /төрсөн он, сар, өдөр зөвтгүүлэх тухай/

Нэхэмжлэлийн үндэслэл: Миний бие 1941 онд Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн. Гэтэл намайг бага байхад эцэг Дорж маань сургуульд оруулахгүй, мал дээрээ байлгана гээд 2 нас дарж, бүртгүүлж байсны улмаас одоо өндөр насны тэтгэврээ тогтоолгох нас хэтрээд байна. Иймд шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудыг үндэслэн намайг Өвөрхангай аймгийн Богд 1941 онд төрсөн болохыг тогтоож, өгнө үү.

Нэхэмжлэлд хавсаргах баримт бичиг

1.Нэхэмжлэл

2.Үндэсний төв архиваас авсан хүн амын тооллогын бүртгэлийн лавлагаа /он, оноор/

3.Улсын бүртгэлийн газрын лавлагаа

4.Нэхэмжлэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

5.Төрсний гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажуулсан/

6.Гэрч нарын тодорхойлолт /тодорхойлолт бичсэн хүний иргэний үнэмлэхийг тодорхойлолт дээр хуулбарлаж нотариатаар баталгаажуулсан байх/
7.
Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /гүйлгээний утга: Улсын тэмдэгтийн хураамж ……-с/ 

Шүүхийн мэдээлэл лавлагаа

Утас:70322788

Вэб сайт: http://www.court.ov.gov.mn