“Хуульчийн Про Боно өдөрлөг-2025” арга хэмжээнд Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар хамтран оролцлоо.
2025-05-02 00:00:00 | 5Монголын хуульчдын холбооноос санаачлан хэрэгжүүлж эхэлсэн жил бүрийн 05 дугаар сарын 01-ний өдөр уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн “Хуульчийн Про Боно өдөрлөг-2025” арга хэмжээнд Өвөрхангай аймаг дахь шүүхийн Тамгын газар хамтран оролцлоо.
Тус өдөрлөгт тус шүүхийн тамгын газрын зохион байгуулалт, хэргийн хөдөлгөөний хэлтсийн дарга Т.Мөнхзул, шүүгчийн туслах Э.Энхболд, Эвлэрүүлэн зуучлагчийн туслах М.Отгонхишиг нар оролцож иргэдэд дараах төрлөөр зөвлөгөө, мэдээлэл өгч, гарын авлага тарааж үйлчилгээ үзүүлэн ажиллаа.
Үүнд:
- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын талаар иргэдэд ухуулан таниулах, шүүхэд иргэдийн төлөөлөгчөөр оролцохын ач холбогдол.
- Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн талаар .
- Шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааны талаар танилцуулж, уг ажиллагааны давуу тал, өргөдөл хэрхэн гаргах талаар,
- Иргэд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр аль шүүхэд хэрхэн хандах, ямар баримт бичиг бүрдүүлэх талаар.
Тус өдөрлөгийн хүрээнд нийт 16 иргэнд мэдээлэл зөвлөгөө биечлэн өгч, иргэд олон нийтэд гарын авлага тараан ажиллаа.
. . .