-1

"Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-ийн талаар мэдээлэл өгч сургалт зохион байгууллаа.

2024-05-03 00:00:00    |   221

Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх Эвлэрүүлэн зуучлагчийн 2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын иргэдийн төлөөлөлд “Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа, Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль”-ийн талаар мэдээлэл өгч сургалт зохион байгуулав.

Сургалт үр дүнтэй, сонирхолтой болсон бөгөөд уг сэдвийн хүрээнд иргэдийн сонирхсон асуултад хариулт өгч, сургалтанд оролцсон иргэдэд гарын авлага тараав.

. . .