-1

“Буузны амт” сайхан Монгол наадгай тэмцээнийг зохион байгуулав.

2024-03-19 00:00:00    |   57

Өвөрхангай аймгийн шүүхийн тамгын газраас, Өвөрхангай аймаг дахь шүүхийн дэргэдэх ахмадын салбар зөвлөлтэй хамтран  “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн цагаан сарын баярт зориулан ардын уламжлалт ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, ахмад буурлуудаа хүндэтгэх, өв соёлоо залуу хойч үедээ уламжлуулан үлдээх, хамт олон ч уур амьсгалыг бүрдүүлэх зорилгоор “Буузны амт” сайхан Монгол наадгай тэмцээнийг зохион байгуулав.

Уг тэмцээнд:

 Өвөрхангай аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх,  Өвөрхангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх, Шүүхийн тамгын газрын баг хамт олон мэндчилгээ дэвшүүлэх, алаг мэлхий өрөх, шагай шүүрэх, асуулт хариулт, “Буузны амт сайхан” /хамгийн олон бууз идэх/ гэсэн 5 төрлөөр өрсөлдлөө.

Тэмцээний багийн нийлбэр дүнгээр 1 дүгээр байранд Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, 2 дугаар байранд Өвөрхангай аймгийн  Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх, Өвөрхангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн баг хамт олон тус тус шалгарсан байна.

 

. . .